My story about how the society tried to stop me from chasing my dream
Apr 18, 2021
Story
Буддын шашины сургаальд хүмүүсийг төлөв байдлынх нь хувьд \"зөвхөн өөрийнхөө төлөө\", \"өөрийнхөө болон бусдын төлөө\", \"бусдын төлөө\" санаа тавьдаг хэмээн 3 бүлэгт хувааж ном эрдэмд суралцах байдлаар нь мөн энэ 3 ангилалдаа харгалзуулан шамдахыг сургасан байдаг. Миний бодлоор ӨӨРИЙНХӨӨ БОЛОН БУСДЫН ТӨЛӨӨ санаа тавигчдыг ДУНДЧУУД гэж нэрлээд тэдний эвийн хүч нэгдлийг нийгэмд илүү өргөн далайцтайгаар нээлтэйгээр сурталчилбал үр дүнтэй мэт санагддаг. Эдийн засаг санхүүгийн үзүүлэлтээрээ баян, дундаж орлоготой, ядуу гэж ялгагдаж байгаа өнөөгийн нийгэмд ч дундаж орлоготой хүмүүсийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй мэт санагдана. Энэ нь цаанаа хүслийнхээ хэрээр хэрэгцээгээ тодорхойлж байгаа үл гүйцэлдэх мөрөөдлөөсөө татгалзахыг санал болгож байгаа хэрэг юм. Таалагдах эсэх нь хувь хүний л сонголт юм